Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хугацаат цэргийн алба хаагчдад гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулж байна

Хөтөлбөрийн хүрээнд 2025 оны 8 дугаар сарын 11, 14-ний өдрүүдэд нийт 150 хугацаат цэргийн алба хаагч болон байнгын бүрэлдэхүүнийг хамрууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хугацаат цэргийн алба хаагчдад гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулж байна
Хугацаат цэргийн алба хаагчдад гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулж байна. Зураг: МҮОНРТ

Хугацаат цэргийн алба хаагчдад гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулж байна.

Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын 2025 онд хамтран ажиллах төлөвлөгөө, Төрийн цэргийн байгууллагуудын 2025 оны нэгдсэн ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд Улаанбаатар цэргийн хүрээний ангиудын хугацаат цэрэг, байнгын бүрэлдэхүүн, алба хаагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, өөрийгөө болон бусдыг хамгаалах анхан шатны чадвар эзэмшүүлэх зорилгоор Зэвсэгт хүчний 014, 119, 120 дугаар ангиудын хугацаат цэргийн болон байнгын бүрэлдэхүүнд гамшгийн эрсдэлийн талаарх ойлголтыг төлөвшүүлэх, урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлага олгох зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газраас сургалтын хөтөлбөр боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Хөтөлбөрийн хүрээнд 2025 оны 8 дугаар сарын 11, 14-ний өдрүүдэд нийт 150 хугацаат цэргийн алба хаагч болон байнгын бүрэлдэхүүнийг хамрууллаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах