Хугацаат цэргийн алба хаагчдын хуулийн мэдлэгийг дээшлүүллээ
“Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг гэж юу вэ?”, “Цэргийн алба хаагчид хүлээлгэх хуулийн хариуцлага” сэдвийн хүрээнд хуулийн офицер, дэслэгч Г.Сумъяажаргал, “Хууль, эрх зүйн тухай ойлголт” сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн гуравдугаар дамжааны оюутан буюу байлдагч О.Бат-Элбэрэлт нар лекц уншиж, ор
Мэдээллийн алба

Зэвсэгт хүчний 256 дугаар ангийнхан 2021-2022 оны сургуулийн жилийн төлөвлөгөөний дагуу хугацаат цэргийн алба хаагчид руу чиглэсэн сургалт дадлагыг тасралтгүй явуулж байгаагийн нэг нь хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх тухай юм.
Энэ сарын 23-ны өдөр “Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг гэж юу вэ?”, “Цэргийн алба хаагчид хүлээлгэх хуулийн хариуцлага” сэдвийн хүрээнд хуулийн офицер, дэслэгч Г.Сумъяажаргал, “Хууль, эрх зүйн тухай ойлголт” сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн гуравдугаар дамжааны оюутан буюу байлдагч О.Бат-Элбэрэлт нар лекц уншиж, оролцогчдын сонирхсон асуултад хариулсан юм.
Мөн Баянхонгор аймгаас татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчидтай тус аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Нэмэхбаяр уулзалт зохион байгуулж, цэргийн алба хаахын ач холбогдлын талаар яриа өрнүүлж, дурсгалын зүйл гардуулав. Хурандаа Г.Нэмэхбаярт ангийн захирагч, дэд хурандаа Н.Гүрбадам хугацаат цэргийн алба хаагчидтай сонирхолтой яриа өрнүүлсэнд талархал илэрхийлээд цаашдын хамтарсан сургалт, уулзалтуудаа тодотгосон юм гэж Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.


















