Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хугацаат цэргийн алба хаагчид үндэсний хувцас, гутал урлаж сурч байна

Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн удирдлагаас хугацаат цэргийн алба хаагчдыг өв соёлоо эрхэмлэгч, монгол уламжлалаа түгээн дэлгэрүүлэгч, үнэт баялгийг бүтээгч болгох зорилгоор монгол үндэсний үндэсний хувцас, цагаан ултай гутал хийх гар урлалын сургалтын төслийг санаачлан, амжилттай хэрэгжүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хугацаат цэргийн алба хаагчид үндэсний хувцас, гутал урлаж сурч байна
Хугацаат цэргийн алба хаагчид үндэсний хувцас, гутал урлаж сурч байна. Зураг: МҮОНРТ

Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн удирдлагаас хугацаат цэргийн алба хаагчдыг өв соёлоо эрхэмлэгч, монгол уламжлалаа түгээн дэлгэрүүлэгч, үнэт баялгийг бүтээгч болгох зорилгоор монгол үндэсний үндэсний хувцас, цагаан ултай гутал хийх гар урлалын сургалтын төслийг санаачлан, амжилттай хэрэгжүүлж байна.

Төслийг санаачлагчдын нэг нь тус ангийн зочид буудлын эрхлэгч, сургагч багш Ж.Нарансолонго бөгөөд тэрбээр “Хугацаат цэргийн алба хаагчид маань эхний долоо хоногт гутал эсгэх, түрий оёх, хээ гаргах арга, техникийг эзэмших талаар ихээхэн идэвх санаачилга гарган хичээнгүйлэн суралцаж байна. Цаашид гүнзгийрүүлэн илүү ихийг сурч мэдэхийг хүсч байгаа нь мэдрэгдлээ” хэмээсэн юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Хуваалцах