Хөгжиж байгаа орнууд баян орнуудыг хариуцлагаа үүрэхийг уриалав
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурал олон улсын анхаарлыг дэлхийн дулаарлын асуудалд хандуулаад байна.
Мэдээллийн алба

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурал олон улсын анхаарлыг дэлхийн дулаарлын асуудалд хандуулаад байна. Дэлхийн 150 гаруй орны төр засгийн тэргүүн нар оролцож байгаа энэхүү бага хурлаар хөгжиж байгаа улс орнууд хүлэмжийн хий ялгаруулалтыг бууруулахад баян улс орнууд илүү хариуцлага хүлээж, хүчин чармайлт гаргахыг уриалж байна.
Өөрөөр хэлбэл, аж үйлдвэр өндөр хөгжсөн дэлхийн баян улс орнууд хөгжлийнхөө явцад өнөөгийн энэ дэлхийн дулааралд багагүй нөлөө үзүүлсэн. Иймд хариуцлагаа үүрч, хүлэмжийн хий ялгаруулалтыг өндөр түвшинд бууруулах, хөгжиж байгаа болон буурай орнуудын эрх ашгийг хөндөхгүйгээр илүү их үүрэг хүлээх ёстой гэж үзэж байна. Мөн дэлхийн хүлэмжийн хий ялгаруулалтын 75 хувийг бүрдүүлдэг АНУ, Япон, Хятад, Франц зэрэг 20 орон ирэх тав дахь жилд цэвэр эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх сангийн хөрөнгийг хоёр дахин өсгөх санал гаргаж байна.
Энэ хөрөнгөөр нарны, салхины болон бусад цэвэр эрчим хүчний технологийн инновацийг хөгжүүлэхэд зарцуулах юм байна. Мөн 10 орны хувийн салбарт хөрөнгө оруулалтаараа тэргүүлэгч Майкрософт, Фейсбүүк, Софтбанк групп зэрэг 28 компани байгальд ээлтэй технологи хөгжүүлэхэд хамтран хөрөнгө оруулах санаачилга гаргасан байна. Мөн зарим орны эрх баригчид хүлэмжийн хий ялгаруулалтад татвар ноогдуулах замаар цаг уурын өөрчлөлттэй тэмцэхийг дэмжиж байна.


















