Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөгжимтэй парад маргааш алхана

"Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баяраар БХЯ, ЗХЖШ-аас хэд, хэдэн арга хэмжээ зохион байгуулж буй.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөгжимтэй парад маргааш алхана
Хөгжимтэй парад маргааш алхана. Зураг: МҮОНРТ

"Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баяраар БХЯ, ЗХЖШ-аас хэд, хэдэн арга хэмжээ зохион байгуулж буй. Маргааш буюу энэ сарын 17-нд баярын арга хэмжээ эхэлж байна. Тухайлбал, ЗХЖШ-ын Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжим, Зэвсэгт хүчний ангиудын найрал хөгжим, БХИС-ийн ЦХС-ийн найрал хөгжим, "Тэмүүжин-Өрлөг" сургуулийн сурагчид, ХХЕГ, ОБЕГ-ын нэгдсэн найрал хөгжим зэрэг таван хөгжимтэй жагсаал нийслэлийн таван цэгээс энэ сарын 17-ны 12:00 цагт эхэлнэ.

Тодруулбал, зүүн дөрвөн зам, баруун дөрвөн зам, бага тойруу, баянбүрд, их хуралдай гэсэн таван цэгээс хөгжимтэй парад алхана. Энэ үеэр замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Хөгжимтэй парад алхсан бүрэлдэхүүн 12:30-13:00 цагт Чингисийн талбайд нэгдсэн тоглолт үзүүлэхээр төлөвлөжээ. Үүний дараа төр, засгийн удирдлагууд, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх юм байна.

Хуваалцах