Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын талаар хэлэлцэнэ
Өнөөдөр үдээс хойш Хууль зүйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаархи ажлын хэсгийн мэдээллийг сонсоно.
Мэдээллийн алба

Өнөөдөр үдээс хойш Хууль зүйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаархи ажлын хэсгийн мэдээллийг сонсоно.
Засгийн газраас өнгөрөгч наймдугаар сард Хөгжлийн банк байгуулагдсанаас хойш үйл ажиллагаа, санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалт, төслийн сонгон шалгаруулалт, төслийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах шийдвэргийг гаргаж байсан. Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг УИХ-аас жил бүр хаврын чуулганаараа батлах хуультай. Гэсэн хэдий ч энэ хууль 2012 оноос хойш огт мөрдөгдөөгүй. Тус банктай холбоотой 1.3 их наяд төгрөгийн асуудал үүссэнийг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн гэдгийг ажлын хэсгийн ахалж буй Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Энхбаяр хэлж байсан.

Өнөөдрийн танилцуулгатай холбогдуулан өчигдөр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнтэй танилцаж амжаагүй байгаа учраас өнөөдрийн байнгын хороодын хамтарсан хуралдааныг долоо хоногоор хойшлуулах санал тавиад байсан юм. Харин УИХ дахь МАН-ын бүлэг хуулийн дагуу байнгын хороонд танилцуулах асуудлыг бүх гишүүдэд тараасан учраас АН-ын бүлэг танилцаж амжсан байх учиртай, тиймээс байнгын хороод хуваарийн дагуу хуралдана гэсэн тайлбарыг хийсэн юм.


















