Хөгжлийн банкнаас тариаланчдад олгох зээлийг барьцаагүй өгөхгүй
Гэтэл олны дунд тус зээлийг газар тариалангийн холбоогоор дамжуулан барьцаагүй олгох талаар ташаа мэдээлэл гарсантай холбогдуулан ХХАЯ-наас мэдэгдэл гаргажээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газрын 42 дугаар тогтоолоор "Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах" богино хугацааны хөтөлбөрийг Хөгжлийн банкны эргэн төлөгдөх хөрөнгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэж, уг зээлийг арилжааны банкаар дамжуулан зээлдүүлэхээр шийдвэрлэсэн.
Гэтэл олны дунд тус зээлийг газар тариалангийн холбоогоор дамжуулан барьцаагүй олгох талаар ташаа мэдээлэл гарсантай холбогдуулан ХХАЯ-наас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд "Хөгжлийн банкнаас тариаланчдад олгох зээлийг барьцаагүй өгөхгүй. Олны дунд тараад байгаа яриа ташаа мэдээлэл" гэж бичсэн байна.


















