“Хөгжлийн бэрхшээл- тэгш байдал” сургалт боллоо
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлөөс “Түгээмэл төв-хөгжил” төрийн бус байгууллагатай хамтран тохирох хэрэглэгдэхүүний тухай сургалтыг тавдугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай НҮБ-ын конвенцийг Монгол Улсын Их Хурал 2008 онд соёрхон баталж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг 2016 оны хоёрдугаар сард баталсан билээ. Мөн хуулинд тусгагдсан олон асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2017 оны 321 дүгээр тогтоолоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоог хангах, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр-ийг баталсан байдаг.
Сургалтаар дээрх хууль тогтоомж болон БСШУС-ын сайдын А/292 тоот тушаалаар батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамран сургах журам”-ыг танилцуулан оролцогчдын асуултад хариулж, санал солилцсон юм.
Сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлууд болон БСШУСЯ-нд шинээр томилогдсон төрийн албан хаагчид оролцлоо.