Хөгжлийн бэрхшээлтэй иргэд дараалал харгалзахгүй үйлчлүүлнэ
Түүнчлэн Засгийн газрын энэ тогтоолтой холбогдуулан эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн зэрэг 5 хуульд нэмэлт өөрчлөлт орсон байна.
Мэдээллийн алба

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд дотоодын рашаан сувилалд дараалал харгалзахгүйгээр сувилуулах боломжтой. Өнгөрсөн 11 дүгээр сард Засгийн газрын тогтоол гарч хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Энэ дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд рашаанд сувилалд дараалалгүй эмчлүүлэхээс гадна хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настан эмнэлгийн магадлагаагаар усан эмчилгээ хийлгэхээр бол зардлын 70 хувийг нийгмийн даатгалын сангаас нөхөн олгох зэрэг өөрчлөлт орсон байна. Энэ талаар нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын мэргэжилтэн н.Алтайхүүгээс тодруулга авчээ.
Түүнчлэн Засгийн газрын энэ тогтоолтой холбогдуулан эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн зэрэг 5 хуульд нэмэлт өөрчлөлт орсон байна.


















