Хөгжлийн бэрхшээлтэй иргэд элэгний В, С вирусын шинжилгээ өгчээ
Монгол Улсын хэмжээнд элэгний халдварт болон халдварт бус өвчлөл эрс нэмэгдэж, 10 хүн тутмын нэг нь элэгний B вирусын халдвартай гэсэн тоон судалгаа байдаг.
Мэдээллийн алба

Монгол Улсын хэмжээнд элэгний халдварт болон халдварт бус өвчлөл эрс нэмэгдэж, 10 хүн тутмын нэг нь элэгний B вирусын халдвартай гэсэн тоон судалгаа байдаг. Тэгвэл Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв, “JCI” Лидер төрийн бус байгууллагатай хамтран элэгний B, C вирус болон хавсарсан хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс элэгний B, C вирусын шинжилгээ авч байна.
Ингэснээр урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах арга хэмжээг авахаас гадна нийгмийн зорилтот бүлэг болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэх зорилготой юм байна.
Сэргээн засах үндэсний төвийн Сэргээн засах эмнэлэгийн даргын үүрэг гүйцэтгэгч н.Молор-Эрдэнэ ингэж ярилаа.


















