Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд зөвлөлдөв

Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 13-р тогтоолоор батлагдсан “Хамтдаа хөгжье” хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал санаачилгыг дэмжих замаар нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх, т

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд зөвлөлдөв
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд зөвлөлдөв. Зураг: МҮОНРТ

Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 13-р тогтоолоор батлагдсан “Хамтдаа хөгжье” хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал санаачилгыг дэмжих замаар нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд чиглэсэн төрийн үйлчилгээг сурталчлах, тайлагнах, мэдээллээр хангах, зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөгөөн”-ийг дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа. Зөвлөгөөнд Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Батбилэг, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжил, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Д.Анхбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Бат-Очир, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган болон дүүргийн 16 хорооны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болох 160 гаруй иргэн оролцсон юм. Энэ үеэр Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган “Тус зөвлөгөөнийг зохион байгуулснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлыг сонсож, тэдэнд чиглэсэн төрийн үйлчилгээг сурталчлахад ихээхэн дэмжлэг болж байна” гэлээ.

Хуваалцах