Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэй хүргэхэд анхаарч ажиллаж байна

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас тус аймагт оршин суудаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд байгууллагын үйлчилгээг хялбар, хүртээмжтэй хүргэх үүднээс

УЕ
Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэй хүргэхэд анхаарч ажиллаж байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэй хүргэхэд анхаарч ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас тус аймагт оршин суудаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд байгууллагын үйлчилгээг хялбар, хүртээмжтэй хүргэх үүднээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй “Duudlaga.mn” сайт, сул хараатай иргэдэд зориулсан томруулдаг шилийг угтах хэсэгт байршуулж, байгууллагын орц, гарцад тусламжийн хонх, налуу зам гаргах зэрэг ажлыг зохион байгуулжээ.

Түүнчлэн иргэдээс прокурорын байгууллагад өргөдөл, гомдол гаргах эрхтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг брайль үсэг, том кирил бичгээр бэлтгэн аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт байршуулж ажилласан байна.

Говьсүмбэр аймагт хөгжлийн бэрхшээлтэй 500 гаруй иргэн оршин суудаг гэсэн судалгаа байдаг байна.

Хуваалцах