Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийн стандартыг хангана
Нийслэлийн Засаг дарга “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийн стандартыг хангуулах тухай” захирамж гаргалаа.
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг дарга “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийн стандартыг хангуулах тухай” захирамж гаргалаа. Захирамжид нийслэлийн нийтийн эзэмшлийн зам талбай, нутгийн захиргааны байгууллага, үйлчилгээний байгууллагуудын барилга, байгууламж, зам талбайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийн стандартуудыг хангаж ажиллахыг Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт үүрэг болгожээ. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаар үйлчлүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайд саад, бэрхшээлгүй явах боломжтой болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн үүднээс гадны улс орнууд дэд бүтцэдээ тус стандартыг хэрэгжүүлдэг байна. Манай улс мөн дээрх жишигийн дагуу дэд түтцийн төлөвлөгөөг боловсруулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ орхигдуулахгүй байх тал дээр анхаарч эхэллээ.


















