Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан уншлагын танхим нээлээ

Төрийн гурван удаагийн шагналт, ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн нэрэмжит Дорнод аймгийн Төв номын сан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан уншлагын танхимтай болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан уншлагын танхим нээлээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан уншлагын танхим нээлээ. Зураг: МҮОНРТ

Төрийн гурван удаагийн шагналт, ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн нэрэмжит Дорнод аймгийн Төв номын сан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан уншлагын танхимтай болжээ. Тус номын сангийн хамт олон санаачилга гаргаж аймгийн Засаг даргын нөөцийн сангаас 5.5 сая төгрөгийн төсвөөр дээрх танхимыг тохижуулсан байна.

Танхим хөгжлийн болон харааны бэрхшээлтэй иргэдийг тав тухтай үйчлүүлэх бүхий л бололцоог хангаж өгснөөрөө үлгэрлэхүйц ажил болсон нь харагдаж байлаа. Тухайлбал, орох үүднээс эхлээд 00, цахим номын сан буюу сонсдог ном, баррель үсгийн программ бүхий цогц танхим зэрэг нь энэхүү ажлыг сэтгэл гаргаж бүтээсэн болох нь ил харагдаж байлаа.

Танхимыг тохижуулахад УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, аймгийн ХХҮХ-ий дарга Н.Мөнхгэрэл нар дэмжлэг үзүүлжээ. Энэхүү танхим нь орон нутгийн номын сангууд цаашид хэрэгжүүлэхүйц санаачилга болсон гэж нээлтэд ирсэн иргэд ярьж байв. Тус номын сан цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд илүү хүрч ажиллахын тулд гэрээр ном хүргэж өгөх ажлыг тун удахгүй хэрэгжүүлэх юм байна.

Б.Отгонбавуу

Хуваалцах