Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд зуучилдаг 36 бирж байдаг

тус хөдөлмөр зуучлалын байгууллагуудад бүртгүүлсэн 2400 гаруй иргэний 30 хувь нь байнгын ажлын байртай болжээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд зуучилдаг 36 бирж байдаг
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд зуучилдаг 36 бирж байдаг. Зураг: МҮОНРТ

Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажил олгогчтой холбодог, өөрөөр хэлбэл ажлын байранд зуучилдаг албан ёсны бүртгэлтэй 36 бирж бий. Тэгвэл тус хөдөлмөр зуучлалын байгууллагуудад бүртгүүлсэн 2400 гаруй иргэний 30 хувь нь байнгын ажлын байртай болжээ.

Тухайлбал, дээрх 36 биржийн нэг болох Монголын хараагүй иргэдийн холбооны ерөнхийлөгч Б.Гэрэлийн хэлснээр тус холбооны дэргэдэх Хөдөлмөр зуучлалын төвд нийт 57 ажлын байрны захиалга ирснээс 44 хүн тогтмол ажлын байранд оржээ. Тус төвөөс хараагүй, харааны бэрхшээлтэй хүмүүсийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэн болгох, бэлтгэх зорилго тавин бэлтгэл ажлаа хангаж байгаа аж. Энэ хүрээнд аж ахуй нэгжүүдийн дарга удирдлага, албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, хараагүй иргэдийг ажлын байранд дадлагажуулах, мэргэшүүлэх зэрэг цогц ажил хийхээр төлөвлөж байна.

Хуваалцах