Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах хууль хэрэгжиж эхэлнэ

Мөн сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг байгууллагын үйлчилгээний болон эдгээр байгууллагад тавих стандартыг эрүүл мэндийн, боловсролын болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хамтран боловсруулж, Стандартчиллын төв байгууллага батлах, зэрэг заалтуудыг нэмсэн юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах хууль хэрэгжиж эхэлнэ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах хууль хэрэгжиж эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн оны хоёрдугаар сард батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль энэ оны 1 дүгээр сараас хэрэгжиж эхлэх юм. Нэмэлт өөрчлөлт оруусан хуулиар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд дотоодын рашаан, сувилалд дараалал харгалзахгүйгээр сувилуулах, сэргээн засах үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх, эмнэлгийн магадлагаагаар усан эмчилгээ хийлгэхээр бол эмчилгээний зардлын 70 хувийг нөхөн олгох зэрэг хөнгөлөлт, боломжуудыг эдлэх ажээ. Мөн сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг байгууллагын үйлчилгээний болон эдгээр байгууллагад тавих стандартыг эрүүл мэндийн, боловсролын болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хамтран боловсруулж, Стандартчиллын төв байгууллага батлах, зэрэг заалтуудыг нэмсэн юм.

Хуваалцах