Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 20 хүрэхгүй хувь нь ажил эрхэлдэг
Нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 20 хүрэхгүй хувь нь ажил эрхэлдэг байна. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 105 мянга орчим иргэн бий. Гэхдээ эдгээр иргэдийн ихэнх нь ажил эрхэлдэггүй учир ядуу амьдардаг талаар Хөдөлмөр, Нийгэм хамгааллын яамнаас мэдээллээ.
Мэдээллийн алба

Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилтай, орлого болгох зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбоо санаачлан олон улсад амжилттай туршиж байгаа ажлын дасгалжуулагчийг бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна. Энэ сургалтад төрийн байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хариуцсан мэргэжилтнүүдийг хамруулж байгаа юм.
Эдгээр мэргэжилтнүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд дадлагажуулах юм байна.