Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дийлэнх нь залуус байдаг
Жил бүрийн 12 дугаар сарын гуравны өдрийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон олон улсад тэмдэглэдэг.
Мэдээллийн алба

Жил бүрийн 12 дугаар сарын гуравны өдрийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон олон улсад тэмдэглэдэг. Манай улсад амьдардаг 180 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэний дийлэнх хувь нь хүүхэд залуус. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй залуусын дуу хоолойг сонсож, тэднийг энгийн хүмүүстэй ижил амьдрах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа гэж Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны газрын дарга хэллээ.
Хөгжлийн бэрхшээлтэй залууст Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв зургаан төрлийн мэргэжил эзэмшүүлдэг. Тэдний 65 хувь нь ажлын байранд гардаг. Гэхдээ энэ бол зөвхөн сургууль төгссөн иргэдийн тоо. Гэтэл үүний цаана хөгжлийн бэрхшээлтэй олон залуус нийгмийн харилцаанд оролцохгүй, хөдөлмөр эрхэлж чадахгүй амьдарч байгааг залуус сануулж байлаа.


















