Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах байгууллагыг чанаржуулах шаардлагатай

Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр 300 орчим төрийн бус байгууллага байдгаас 100 гаруй нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс эдгээрийн чадавхийг дээшлүүлж, чанаржуулах нь чухал байгааг мэргэжилтнүүд онцоллоо.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах байгууллагыг чанаржуулах шаардлагатай
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах байгууллагыг чанаржуулах шаардлагатай. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр 300 орчим төрийн бус байгууллага байдгаас 100 гаруй нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс эдгээрийн чадавхийг дээшлүүлж, чанаржуулах нь чухал байгааг мэргэжилтнүүд онцоллоо. Хэрвээ чадавхийг нь дээшлүүлбэл тэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ дуу хоолойг холбогдох хүмүүст нь хүргэж, тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд түлхэц болно гэдгийг Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яамны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Батдулам тодотголоо.

Хуваалцах