Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн галт тэрэг туршилтын аялалд гарлаа
Зам, тээврийн сайдын тушаалаар Улаанбаатар дахь вагон депогийн инженер, техникийн ажилтнууд хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан тусгай вагон тоноглосон.
Мэдээллийн алба

Зам, тээврийн сайдын тушаалаар Улаанбаатар дахь вагон депогийн инженер, техникийн ажилтнууд хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан тусгай вагон тоноглосон. Тэгвэл энэ вагоныг өчигдөр 09:40 цагаас Улаанбаатар-Чойр-Сайншанд чиглэлийн 286 дугаар галт тэргэнд залган туршилтын аялалд явуулжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос тэргэнцэртэй дөрвөн иргэнийг туршилтын аялалд оролцуулсан бөгөөд өргөх, буулгах механизмуудын хэвийн ажиллагаа болон тэргэнцэртэй иргэд зорчиход бэрхшээл тулгарах эсэхийг олж тогтоох гэнэ. Улмаар аяллаас ирэхэд нь гарсан дутагдлыг засч, ирэх долоо хоногоос байнгын ашиглалтад хүлээлгэж өгөх аж.



Эх сурвалж: Зам тээврийн яам


















