Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийг зургаан аймагт барина

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөгжлийн төвийг зургаан аймагт барихаар болжээ.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийг зургаан аймагт барина
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийг зургаан аймагт барина. Зураг: МҮОНРТ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөгжлийн төвийг зургаан аймагт барихаар болжээ. Улсын хэмжээнд 115 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг гэсэн статистикийн судалгаа бий. Үүний 22 мянга нь хүүхэд юм.

Иймээс Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Ховд, Хөвсгөл, Архангай, Дархан, Дорнод, Дундговь аймагт хөгжлийн төв барих юм. Энэ төвд эрүүл мэндийн заслаас гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөгжүүлэх зэрэг олон үйлчилгээг цогцоор нь үзүүлнэ гэж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны ахлах мэргэжилтэн Д.Ганболд ярилаа.

Хуваалцах