Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах хөтөч цагдааг бэлтгэж байна

Сургалтад Улаанбаатар цагдаа, дотоодын цэргийн хүрээний анги, байгууллагын нийт 30 алба хаагч хамрагдлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах хөтөч цагдааг бэлтгэж байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах хөтөч цагдааг бэлтгэж байна. Зураг: МҮОНРТ

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвтэй хамтран 2020 оны 10 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдад хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах, тэдэнд үзүүлэх тусламж, үйлчилгээний талаар мэдлэг, ур чадвар, дадал эзэмшүүлэх зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах хөтөч цагдаа бэлтгэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтад Улаанбаатар цагдаа, дотоодын цэргийн хүрээний анги, байгууллагын нийт 30 алба хаагч хамрагдлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн оролцох, аюулгүй байдлыг хангах хэлбэр нь тэднийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх явдал юм. Иймд хууль хүчний байгууллагад хөтөч цагдаа ажиллаж, үүрэг гүйцэтгэх нь чухал ач холбогдолтой.

Эх сурвалж: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар

Хуваалцах