Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулаагүй 4000 гаруй ААН хувь хэмжээ тогтоосон төлбөрөө төлөөгүй

Манай улсад 100 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулаагүй 4000 гаруй ААН хувь хэмжээ тогтоосон төлбөрөө төлөөгүй
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулаагүй 4000 гаруй ААН хувь хэмжээ тогтоосон төлбөрөө төлөөгүй. Зураг: МҮОНРТ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулаагүй 4000 гаруй аж ахуйн нэгж хувь хэмжээ тогтоосон төлбөрөө төлөөгүй байна. Манай улсад 100 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Тэдний 30 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Аж ахуйн нэгж байгууллагууд 25 ажилтан тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах журамтай байдаг. Энэ журмыг биелүүлээгүй тохиолдолд тухайн байгууллагад торгууль ногдуулж байна гэж Хөгжлийн бэрхшээлтэй хүний Хөгжлийн ерөнхий газрын дарга н.Ганчимэг хэллээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулаагүй аж ахуйн нэгжүүд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээтэй тэнцэхүйц төлбөр төлдөг. Тус санд орсон мөнгийг эргээд хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэхэд дэмждэг үзүүлдэг байна.

Хуваалцах