Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг баталлаа

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг баталдаг.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг  баталлаа
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг баталлаа. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг баталдаг.

Энэ хөтөлбөрөөр дамжуулан хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон эдгээр иргэнийг компанидаа авч ажиллуулсан аж ахуйн нэгж байгууллага болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний үүсгэн байгуулсан компанид санхүүгийн дэмжлэг олгодог байна.

Тэгвэл энэ онд аж ахуйн нэгжид олгох санхүүжилтийн нөхцөл, шаардлагыг өөрчилсөн. Энэ талаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын Хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэн н.Чулуун-Эрдэнээс тодрууллаа.

Mongolian National Radio · “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг баталлаа

Аж ахуйн нэгж байгууллагад санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээний сонгон шалгаруулалт дөрөвдүгээр сарын 14 хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах