Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхэд зориулсан сургалт явагдаж байна

Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн тус кабинетэд тавдугаар сарын 19-25-ны өдрүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхэд зориулсан сургалт явагдаж байгаа ажээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхэд зориулсан сургалт явагдаж байна
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхэд зориулсан сургалт явагдаж байна. Зураг: МҮОНРТ

Италийн “АЙФО” ТББ санхүүжилтээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Сэргээн засах эмчилгээний кабинет”, “Нийгмийн эрүүл мэндийн мэдээллийн төв”-ийг шинээр нээлээ. Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн тус кабинетэд тавдугаар сарын 19-25-ны өдрүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхэд зориулсан сургалт явагдаж байгаа ажээ.

Сургалтыг Эрүүл мэндийн яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засах "Тэгш дүүрэн хөтөлбөр", Италийн "АЙФО" байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Европийн холбооноос хамтран зохион байгуулж байгаа юм байна.

Хуваалцах