Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвтэй болно
Манай улсад БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн сэргээн засалтын цогц төв буюу Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг барьж байгуулахаар болжээ.
Мэдээллийн алба

Энэхүү ажлыг эхлүүлж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнгөрсөн мягмар гарагт БНХАУ-аас хүрэлцэн ирсэн судалгааны багийн дарга Шен Ган болон БНХАУ-ын Элчин сайдын яамны худалдааны зөвлөх Сунь Вэйрэнь болон албаны бусад төлөөлөгчийг хүлээн авч уулзан, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдах тус төвийг нийт 30 сая ам.долларын өртөгтэйгээр, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт барихаар төлөвлөж байгаа ажээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрт илрүүлэх, эмчлэх, боловсрол, нийгмийн ээлтэй орчинг бүрдүүлэх замаар амьдралд идэвхитэй оролцох оролцоог нь нэмэгдүүлэхэд чиглэгдэж, тэдний нийгмийн хамгаалал, аж байдалд анхаарахаас гадна боловсрол эзэмших хандлагыг нэмэгдүүлэх, хүний хөгжлийг нь дэмжих чухал ач холбогдолтой юм байна.