Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамт олны дунд нийгэмшүүлэх нь илүү үр дүнтэй
Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 10 ортой сэргээн засах тасгийг нээж, олон үр дүнтэй ажлыг хийж эхэлжээ.
Мэдээллийн алба

Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 10 ортой сэргээн засах тасгийг нээж, олон үр дүнтэй ажлыг хийж эхэлжээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн онцлогт тохирсон асаргаа сувилгаанаас гадна амин дэмээр баялаг, аюулгүй, зохимжтой хоол хүнс хэрэглүүлэх шаардлагатай. Тиймээс гарын доорх материалаар гэрийн нөхцөлд хэрхэн тэжээллэг нэмэгдэл хоол хийх, хэл засал, хөдөлгөөн заслыг хэрхэн хийх болоод хамт олонтой нийгэмшүүлэх сургалтыг зохион байгуулсан байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг бие даан амьдрахад нь туслах дэмжих орчин бүрдүүлэх, эцэг эх, асран хамгаалагчдыг хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх аргад сурган эрүүл мэндийн боловсрол олгох мэдлэг дадлага эзэмшүүлэх зорилгоор сарын аяныг зохион байгуулж буй юм байна.
"Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллагаас сэргээн засах тасгийг тохижуулж өгснөөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүлээн авч хэвтэн эмчлүүлэх бололцоо бүрджээ.
Б.Оюун-Эрдэнэ


















