Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрхийг дэмжинэ

Өдгөө манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 30 гаруй мянган хүүхэд амьдарч байна. Эдгээр хүүхдүүдэд байнгын асаргаа, эмчилгээ, сувилгаа шаардагддаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрхийг дэмжинэ
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрхийг дэмжинэ. Зураг: МҮОНРТ

Өдгөө манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 30 гаруй мянган хүүхэд амьдарч байна. Эдгээр хүүхдүүдэд байнгын асаргаа, эмчилгээ, сувилгаа шаардагддаг. Үүнээс улбаалан тухайн өрхийн эдийн засаг хүндхэн цохилтод орж, сөхрөх байдалд ордог аж. Иймд байдлыг Засгийн газар судалж үзээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тодорхойлох, хүүхэд бүрт сэргээн засалт хөгжлийн төлөвлөгөө боловсруулах, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй аймаг, дүүргийн салбар комиссын нарийн мэргэжлийн эмч, согог зүйч, багш, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан зэрэг орон тооны бус гишүүдэд өгөх урамшууллын хэмжээг ажилласан цагаар тооцож нэмэгдүүлэхээр өнгөрсөн Бямба гарагийн Засгийн газрын хуралдаар шийдвэрлэлээ.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сэргээн засалтын үйлчилгээ, усан эмчилгээнд хамруулах, рашаан сувиллын хөнгөлөлтөд асран хамгаалагчийн хамт хамруулах, түлээ нүүрсний хөнгөлөлтөд байнгын асаргаа шаардлагатай хүүхэдтэй гэр бүлийг хамруулахаар боллоо.

Түлхүүр үг:Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд
Хуваалцах