“Хөгжлийн бэрхшээлтэй залуусын IT-ын Дэлхийн сорилт-IT паралимпиад 2021” тэмцээний эцсийн шатны шалгаруулалт болно
“Хөгжлийн бэрхшээлтэй залуусын IT-ийн Дэлхийн сорилт-IT Паралимпиад 2021” тэмцээний эцсийн шатны шалгаруулалтыг 2021 оны 10 дугаар сарын 20, 21-ний өдөр онлайнаар зохион байгуулах гэж байна.
Мэдээллийн алба

“Хөгжлийн бэрхшээлтэй залуусын IT-ийн Дэлхийн сорилт-IT Паралимпиад 2021” тэмцээний эцсийн шатны шалгаруулалтыг 2021 оны 10 дугаар сарын 20, 21-ний өдөр онлайнаар зохион байгуулах гэж байна. Энэхүү тэмцээн нь eContents, eLifeMap, eTool Challange- Excel, PPT, eCreative Challenge гэсэн дөрвөн төрлөөр зохион байгуулагдах ба энэ жил "Цар тахлын үед ч IT бидэнд боломжийг олгосоор байх болно" гэсэн үзэл баримтлалаар 14-23 насны хөгжлийн бэрхшээлтэй залуусыг хамруулах зорилго тавьжээ.
Онлайн тэмцээний эхний шатны шалгаруулалт 2021 оны 6 дугаар сард зохион байгуулагдаж, дэлхийн 13 орноос шалгарсан 385 оролцогч эцсийн шатанд үлдсэн. Монгол Улсаас эхний шатны шалгаруулалтад долоон тамирчин, ганцаарчилсан дөрвөн төрөл, багийн хоёр төрөлд оролцсон. Бүгд эцсийн шатанд шалгарч, ялагчийн төлөө өрсөлдөхөөр болоод байна.
Монгол Улсад тус тэмцээнийг Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв ТББ, ХБХХЕГ-ын харьяа Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төв, Мэдээлэл Технологийн Үндэсний Парк, Юнисофт ХХК зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм. Тэмцээнийг 20, 21-ны өдөр YouTube сувгаар шууд дамжуулна. Тэмцээний төрөл тус бүрийн ялагчид 300 хүртэл ам.долларын шагнал хүртэх юм гэж Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас мэдээллээ.






















