Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөгжлийн бэрхшээлтэй залуусын олон улсын олимпиадад багаараа мөнгөн медаль хүртлээ

“Ази номхон далайн бүс нутгийн хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын мэдээлэл технологийн сорилт-2015” олон улсын олимпиадад манай бага тамирчид амжилттай оролцож, багаараа мөнгөн медаль хүртсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөгжлийн бэрхшээлтэй залуусын олон улсын олимпиадад багаараа мөнгөн медаль хүртлээ
Хөгжлийн бэрхшээлтэй залуусын олон улсын олимпиадад багаараа мөнгөн медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

“Ази номхон далайн бүс нутгийн хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын мэдээлэл технологийн сорилт-2015” олон улсын олимпиадад манай бага тамирчид амжилттай оролцож, багаараа мөнгөн медаль хүртсэн байна.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засалтын нийгэмлэг болон Индонез улсын Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн яам хамтран 2015 оны 10-р сарын 25-аас 29-ны хооронд, Индонез Улсын Жакарта хотноо дээрх олимпиадыг зохион байгуулсан байна. Олимпиадад Ази-Номхон далайн бүс нутгийн 15-н орны 25-н багийн 200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй залуучууд оролцжээ.

Харин манай улсаас Хүн Амын Хөгжил Нийгмийн Хамгааллын Яамны харьяа Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн Дэд дарга н.Мөнх-Очироор ахлуулсан багийнхан ийнхүү амжилттай оролцлоо. Жил бүр зохион байгуулдаг олон улсын форум, тэмцээнийг ирэх онд Бүгд Найрамдах Хятад Улсын Бээжин хотноо зохион байгуулахаар болжээ.

Хуваалцах