Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөгжлийн хоцрогдлын тохиолдол 1751 байна

“Эрүүл мэндийн тухай” хуулиудыг хэрэгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд 0-3 насны хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх сарын аяныг өнгөрсөн сарын хугацаанд Сэргээн засах хөгжлийн үндэсний төв, Эрт үеийн оношлогоо, оролцооны газраас зохиожээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөгжлийн хоцрогдлын тохиолдол 1751 байна
Хөгжлийн хоцрогдлын тохиолдол 1751 байна. Зураг: МҮОНРТ

“Эрүүл мэндийн тухай” хуулиудыг хэрэгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд 0-3 насны хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх аяныг өнгөрсөн сарын хугацаанд Сэргээн засах хөгжлийн үндэсний төв, Эрт үеийн оношлогоо, оролцооны газраас зохиожээ.

Улсын хэмжээнд 0-3 насны нийт 128,459 хүүхэд үзлэгт хамрагдсан байна. 21 аймгаас 99,208 (77,22 хувь) хүүхэд, Нийслэлийн найман дүүргээс 29,251 (22,78 хувь) хүүхэд хамрагдсан гэнэ. Үүнээс эрүүл хүүхэд 126,697 буюу 98,6 хувь, хөгжлийн хоцрогдолтой хүүхэд 1,751 буюу 1,4 хувийг эзэлж байна. Хөгжлийн хоцрогдлын тохиолдол 1772 байна.
Үүнээс 21 тохиолдол хавсарсан хэлбэрээр байж, хөгжлийн хоцрогдолтой хүүхэд 1751 байна гэсэн судалгаа гарчээ.

Хуваалцах