Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хөгжлийн хөтөч” эдийн засгийн форум Булган аймагт боллоо

Тус форумд ХХААХҮЯ, БСШУСЯ, БХБЯ, Үндэсний хөгжлийн газраас төлөөлөгчид оролцож орон нутгийн удирдлагууд, бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа өргөжүүлж, эдийн засгаа эргэлтэнд оруулахад дэм болохуйц бизнес зөвлөмжүүдийг хүргэж, харилцан санал бодлоо хуваалцсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хөгжлийн хөтөч” эдийн засгийн форум Булган аймагт боллоо
“Хөгжлийн хөтөч” эдийн засгийн форум Булган аймагт боллоо. Зураг: МҮОНРТ

Булган аймаг эдийн засгийн хөгжлийнхөө бодит байдалд тулгуурлан нутаг орноо хөгжүүлэх “Хөгжлийн хөтөч” эдийн засгийн форумыг анх удаа зохион байгууллаа.

Тус форумд ХХААХҮЯ, БСШУСЯ, БХБЯ, Үндэсний хөгжлийн газраас төлөөлөгчид оролцож орон нутгийн удирдлагууд, бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа өргөжүүлж, эдийн засгаа эргэлтэнд оруулахад дэм болохуйц бизнес зөвлөмжүүдийг хүргэж, харилцан санал бодлоо хуваалцсан байна.

Булган аймгийн Засаг дарга З.Батзориг үүрэгт ажлаа аваад найман сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд гаргасан томоохон шийдвэрүүдийнх нь нэг нь бизнес эрхлэгчид хувийн хэвшлүүдээ дэмжиж аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрийн байгууллагууд хэрэгцээт бараа материал, ажиллах хүчээ зөвхөн орон нутгаасаа авах захирамж гаргасан явдал юм. Ингэснээр сард дунджаар 400-500 сая төгрөгийг орон нутагтаа үлдээх болсон байна.

“Хөгжлийн хөтөч” эдийн засгийн форумыг үр дүнтэй зохион байгуулахын тулд дөрвөн сарын турш бэлтгэсэн гэдгийг зохион байгуулагчид хэлж байна. Булган аймгийн Засаг даргын тамгын газар, SICA судалгаа, зөвлөх үйлчилгээний компанитай хамтран аймгийнхаа эдийн засгийн тойм судалгаа хийснээ форумын үеэр танилцууллаа.

Хуваалцах