Хөгжлийн түншүүдтэй хамтран ажиллах саналаа дэвшүүллээ
Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн түншүүдтэйгээ зөвлөлдөх уулзалтыг дөрвөн жилийн дараа дахин зохион байгуулж, дунд, урт хугацааны бодлого, төлөвлөгөөгөө танилцууллаа. Уулзалтад Засгийн газрын тэргүүн, банк, санхүүгийн зохицуулаг
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн түншүүдтэйгээ зөвлөлдөх уулзалтыг дөрвөн жилийн дараа дахин зохион байгуулж, дунд, урт хугацааны бодлого, төлөвлөгөөгөө танилцууллаа. Уулзалтад Засгийн газрын тэргүүн, банк, санхүүгийн зохицуулагч байгууллагын удирдлага, сайд нараас гадна 21 орны Элчин сайд, олон улсын банк, санхүүгийн байгууллагын 19 төлөөлөгч оролцлоо.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзалтын үеэр Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хүрээнд хийх үе шаттай ажлуудын үр дүнд эдийн засгийг тогтворжуулах, өсөлтийг хангах боломж байгааг онцолсон юм.
ОУВС, Дэлхийн банк, НҮБ, Азийн хөгжлийн банк, Европын холбоо, Европын сэргээн босолт хөгжлийн банк, Олон Улсын санхүүгийн корпораци, Швейцарын хамтын ажиллагааны газрын суурин төлөөлөгч зэрэг олон улсын санхүүгийн байгууллагын гол төлөөлөгчид өөрсдийн байр сууриа мөн илэрхийлэв.
Зөвлөлдөх уулзалтын эмхэтгэлд Санхүүгийн зохицуулах хороо банкнаас бусад санхүүгийн салбарын стратегийн зорилт, тэргүүлэх чиглэл, хүрэх үр дүнгийн талаарх мэдээллийг багтааж, хөгжлийн түнш байгууллагуудтай хамтран ажиллах саналаа дэвшүүлэв гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос мэдээллээ.


















