Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хөгжлийн замаа сонгох санал асуулга үргэлжилж байна

Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” санал асуулгыг үүрэн харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч компаниудын мессежээр дамжуулан авч байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөгжлийн замаа сонгох санал асуулга үргэлжилж байна
Хөгжлийн замаа сонгох санал асуулга үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” санал асуулгыг үүрэн харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч компаниудын мессежээр дамжуулан авч байна. Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газраас гаргасан хамгийн сүүлийн мэдээгээр 2015 оны хоёрдугаар сарын 1-ний 23:59 цагийн байдлаар 3.206.145 иргэн рүү санал асуулгын мессеж илгээснээс 160.527 иргэн саналаа ирүүлжээ.

Санал асуулгын мессеж 2015 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн иргэдэд хэсэгчлэн очиж байгаа. Мессеж очихоос урьдчилж саналаа илгээсэн иргэдийн санал хүчинтэй бөгөөд санал асуулгын мессеж очиход дахин санал өгвөл "Таны илгээсэн саналыг хүлээн авлаа" гэж хариу ирэх боловч эхний өгсөн санал хүчинтэй хэвээр үлдэнэ.

Санал асуулга 2015 оны хоёрдугаар сарын 3-ны 22:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд http://itpta.gov.mn, http://zasag.mn вэбсайтуудаас санал асуулгын талаарх мэдээллийг авах боломжтой. Санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна.

Хуваалцах