Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр “JS Fest Competation” хөгжмийн наадмын тэргүүн шагналыг хүртжээ
хөгжмийн зохиолч Шатарын Өлзийбаяр Финляндын мэргэжлийн хөгжмийн уралдаанаас өнгөрсөн сарын 29-нд тэргүүн шагнал хүртлээ.
Мэдээллийн алба

Монголын хөгжмийн зохиолчдыг төлөөлөн олон улсын хэмжээний уралдаанд байнга “шандас” сорьж алдраа дуурсгаж байдаг хөгжмийн зохиолч Шатарын Өлзийбаяр Финляндын мэргэжлийн хөгжмийн уралдаанаас өнгөрсөн сарын 29-нд тэргүүн шагнал хүртлээ. Тодруулбал, тэрбээр Төгөлдөр хуур, найрал хөгжимд зориулсан концерт, "286-р галт тэрэг' симфони найрал хөгжимд зориулсан зураглал бүтээлээрээ "Гоцлол, найрал хөгжим, цөөхүүл хөгжмийн бүтээлийн ангилал"-д дэлхийд нэр хүндтэй “JS Fest Competation” хөгжмийн наадмын тэргүүн шагналыг хүртсэн байна.
Сонирхуулахад, “JS Fest Competation” хөгжмийн наадмын тэргүүн шагнал хөгжмийн зохиолч Шатарын Өлзийбаяр олон улсын нэр хүндтэй уралдаан болон наадмаас хүртсэн зургаа дахь шагнал юм.



















