Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөглөрсөн навч ашиг тустай бордоо болно

Газар хөглөрсөн модны навчсыг шууд шүүрдэж хаялгүй, хамж шатаалгүй түүж аваад муудаж доройтсон хөрстэй газарт дэвсээрэй.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөглөрсөн навч ашиг тустай бордоо болно
Хөглөрсөн навч ашиг тустай бордоо болно. Зураг: МҮОНРТ

Газар хөглөрсөн модны навчсыг шууд шүүрдэж хаялгүй, хамж шатаалгүй түүж аваад муудаж доройтсон хөрстэй газарт дэвсээрэй.

Тарьсан модныхоо нүхэнд хийгээрэй.

Учир нь навч ялзрахдаа биомасс үүсгэж хөрсний үржил шимийг сайжруулан, хөрсийг элэгдэхээс хамгаалж чаддаг.

Нэг ёсондоо үнэгүй боловч ашиг тустай бордоо болно. Навчинд бактериуд үржиж, хөрсөнд нэвтрэн ургамалд шингэж, үржил шимт давхаргыг үүсгэдэг. Навч ашиглан олон янзаар бордоо бэлтгэх боломжтойг Экологийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

Хуваалцах