Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Хөгц мөөгөнцөр илэрсэн таргийг устгуулж, татан авалт хийлгэлээ

НМХГ-ын шуурхай албанд ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу БЗД-ийн 14-р хорооны Номин тав трейд ХХК-ний Номин all mart дэлгүүрт хяналт шалгалт хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөгц мөөгөнцөр илэрсэн таргийг устгуулж, татан авалт хийлгэлээ
Хөгц мөөгөнцөр илэрсэн таргийг устгуулж, татан авалт хийлгэлээ. Зураг: МҮОНРТ

НМХГ-ын шуурхай албанд ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу БЗД-ийн 14-р хорооны Номин тав трейд ХХК-ний Номин all mart дэлгүүрт хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар Номин all mart дэлгүүрээс гомдол гаргагчийн өгсөн йогурттай ижил огноотой тарагнаас дээж авч НМХГ-ын төв лабораторит шинжлүүлэхэд хөгц мөөгөнцөр илэрсэн.

Зөрчлийн хэрэг нээж Номин тав трейд ХХК-д торгуулийн арга хэмжээ авч, үлдэгдэл таргийг устгуулж, импортлогч Галт суман мөндөр ХХК-ний дэлгүүрүүдэд түгээсэн таргийг татан авалт хийлгэж устгууллаа.

Хуваалцах