Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүй долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид энэ сарын 9-ний өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүй долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
Хүй долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид энэ сарын 9-ний өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин үүрэг гүйцэтгэж байгаа.

Хүй долоон худагт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр наадмын өдрийг дуустал ажиллах түр хүрээг байгуулсан байна.

Түр хүрээнд цагдаа, дотоодын цэргийн 28 анги байгууллагын 841 алба хаагч, 50 тээврийн хэрэгсэл, 16 албаны нохой болон 30 морьт эргүүлийн бүрэлдэхүүнтэйгээр наадамчдын аюулгүй байдлыг ханган, хяналт тавин ажиллаж байгаа аж.

Хуваалцах