Хүй долоон худагт авто машины 500 зогсоол шинээр барина
Нийслэлийн Засаг даргын захирамжаар Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг батлаж, шаардагдах 2.450.000.000.0 төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнг
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг батлаж, шаардагдах 2.450.000.000.0 төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Тамгын газарт үүрэг болголоо.
Одоогийн байдлаар Хүй долоон худгийн наадмын үйлчилгээний төвүүдийг холбосон тусгай зориулалтын зам барих, 500 ш авто машины зогсоол барих, үйлчилгээний төвүүдийг холбосон 3 м-ийн өргөнтэй 800 у/м цементбетон явган зам барих, Давааны өртөө, рейлбусын буудлын зогсоолоос зорчигчид тээвэрлэх 2 км хайрган түр зам барих ажлуудыг хийж гүйцэтгэнэ.
Батлагдсан төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Авто замын газарт шилжүүлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 34.1.5-д заасны дагуу зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг үүрэгдлээ.
Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, зарцуулсан хөрөнгийг нийслэлийн 2014 оны төсвийн тодотголд тусгаж, батлуулахыг Тамгын газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо.
Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлэх, төсөл арга хэмжээний жагсаалтыг хүснэгтээр танилцуулъя.
/сая.төг/
№Төсөл, арга хэмжээний нэрТөсөвт өртөг1Хүй долоон худгийн наадмын үйлчилгээний төвүүдийг холбосон тусгай зориулалтын зам барих1200.02500ш автомашины зогсоол барих1000.03Үйлчилгээний төвүүдийг холбосон 3м-ийн өргөнтэй 800у/м цементбетон явган зам барих50.04Давааны өртөө, рейлбусын буудлын зогсоолоос зорчигчид тээвэрлэх 2км хайрган түр зам барих200.0Дүн2450.0


















