Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүй долоон худагт “Улаанбаатарын үдэш” 3D шоу болно

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны өргөтгөсөн хуралдаан болж наадмыг зохион байгуулах төлөвлөгөө, бэлтгэл ажлын талаар салбар хороодын дарга нарын мэдээллийг сонсч, зохион байгуулалтын ажилтай холбоотой асуудлаар санал солилцлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүй долоон худагт “Улаанбаатарын үдэш” 3D шоу болно
Хүй долоон худагт “Улаанбаатарын үдэш” 3D шоу болно. Зураг: МҮОНРТ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны өргөтгөсөн хуралдаан болж наадмыг зохион байгуулах төлөвлөгөө, бэлтгэл ажлын талаар салбар хороодын дарга нарын мэдээллийг сонсч, зохион байгуулалтын ажилтай холбоотой асуудлаар санал солилцлоо.

Хүй 7 худагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын явц болон Их эзэн Чингис хааны талбайд долоодугаар сарын 11-ний орой “Улаанбаатарын үдэш” 3D шоу зохион байгуулах​ талаар болон баяр наадмын зохион байгуулах хороонд иргэд, олон нийтээс ирсэн албан бичигтэй танилцлаа.

Салбар хороодод шаардлагатай бол бүрэлдэхүүнээ шинэчлэн наадам зохион байгуулах төсвөө гаргаж, бэлтгэл ажлыг ханган ажиллахыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва үүрэг болголоо.

Хуваалцах