Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүй долоон худгийн ажлын явцтай танилцлаа

Улаанбаатар нэгтгэл” хуучин шуудууг сэргээж, шинээр шуудуу татах, шаардлагатай газруудад тэмдэг тэмдэглэгээ хийх, наадмын үеэр автомашиныг зориулалтын бус замаар явуулахгүй байхад анхаарч, ажиллах хүн хүчний бэлэн байдлыг ханган, усалгаа чийгшилтэд анхаарч ажиллахаар боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүй долоон худгийн ажлын явцтай танилцлаа
Хүй долоон худгийн ажлын явцтай танилцлаа. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Замын цагдаагийн газар, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн дарга, мэргэжилтнүүд хамтран баяр наадмыг зохион байгуулах ажлын хүрээнд Хүй долоон худгийн Монгол наадам цогцолборт хийгдэж буй ажлын явцтай танилцлаа. “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас А, Б зогсоолоос V зогсоол хүртэлх 3.6 км замын хөрс хуулалт хийж хайрга асган тэгшлэж индүүдэх авто замын ажлыг эхлүүлээд байна. Уулзалтын үеэр “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” хуучин шуудууг сэргээж, шинээр шуудуу татах, шаардлагатай газруудад тэмдэг тэмдэглэгээ хийх, наадмын үеэр автомашиныг зориулалтын бус замаар явуулахгүй байхад анхаарч, ажиллах хүн хүчний бэлэн байдлыг ханган, усалгаа чийгшилтэд анхаарч ажиллахаар боллоо. Замын цагдаагийн газар наадмаар хөдөлгөөн зохион байгуулалтыг хэрхэн хийхээ төлөвлөн, авто замын ажлын явцтай танилцлаа.

Хуваалцах