Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Хүйтэн мөсөнд хэн хамгийн удаан сууж чадах вэ

Хятадын Хунань мужийн нийслэлд өнгөрөгч амралтын өдрүүдэд нэгэн сонирхолтой халз тулаан өрнөсөн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүйтэн мөсөнд хэн хамгийн удаан сууж чадах вэ
Хүйтэн мөсөнд хэн хамгийн удаан сууж чадах вэ. Зураг: МҮОНРТ

Хятадын Хунань мужийн нийслэлд өнгөрөгч амралтын өдрүүдэд нэгэн сонирхолтой халз тулаан өрнөсөн байна. Чен Гим болон Сянг Ён гэх хоёр эрхэм өөрсдийн явуулдаг буяны ажилдаа хөрөнгө цуглуулах үүднээс өвлийн хүйтэн өдөр мөсөөр дүүргэсэн шилэн хоргонд хэн нь хамгийн удаан суух вэ гэх тэмцээнийг зохион байгуулжээ.

Тэдний хийж буй үйлдлийг сонирхож, басхүү бооцоо тавьж байсан эрхмүүдээс цуглах мөнгийг залуус хорт хавдраар өвчилсөн 500 гаруй хүнд хандивлахаас гадна тэмцээнийг үзэхээр ирсэн иргэдэд хорт хавдрын талаар мэдээлэл өгөх зорилготой байв.

Тэд мөстэй шилэн хоргонд хоёр цаг сууж чадсан бөгөөд энэхүү тэмцээнээ бусад мужуудад ч зохион байгуулахаар болжээ.

Хуваалцах