Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүйтэнтэй уралдаж ажиллахдаа аюулгүй байдлаа анхаараарай

Цаг агаар сэрүүсч, хүйтрэх үеэр бага хугацаанд их ажлыг амжуулахаар шахан ажиллах явцад хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдах магадлал ихэсдэг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүйтэнтэй уралдаж ажиллахдаа аюулгүй байдлаа анхаараарай
Хүйтэнтэй уралдаж ажиллахдаа аюулгүй байдлаа анхаараарай. Зураг: МҮОНРТ

Манай улс барилга угсралтын ажлыг ихэвчлэн урин дулааны улиралд гүйцэтгэдэг. Цаг агаар сэрүүсч, хүйтрэх үеэр бага хугацаанд их ажлыг амжуулахаар шахан ажиллах явцад хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдах магадлал ихэсдэг. Сүүлийн гурван жилд барилгын ажлын явцад 164 осол гарч, 63 хүн амиа алдсан бөгөөд ослын дийлэнх нь хавар, намрын улиралд гарчээ.

Мөн гадна агаарын температур тэгээс бага хэмд даацын бүтээцийн бетоныг цутгаснаар зуурмаг бэхжиж амжилгүй хөлдөж, бат бэх муудаж, нурах эрсдэл үүсдэг байна.

Хүйтний улирал эхэлж байгаа энэ үед барилга угсралтын ажлыг гүйцэтгэх явцад болзошгүй аваар осол, эрсдлээс урьдчилан сэргийлж, аюулгүй ажиллагааны дүрмийг чанд мөрдөн ажиллаж, барилгын чанар, норм дүрэм, стандартыг хангаж ажиллахыг нийт барилга захиалагч, хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч нарт МХЕГ-ын Зөвлөгөө, мэдээллийн төвөөс сэрэмжлүүлж байна.

Хуваалцах