Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүйтний эрч бага зэрэг суларна

2014 оны 1 сарын 15-ны 08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүйтний эрч бага зэрэг суларна
Хүйтний эрч бага зэрэг суларна. Зураг: МҮОНРТ

2014 оны 1 сарын 15-ны 08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр, нутгийн баруун хойд хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө, голын сав газраар 22-27 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 16-21 градус, говийн бүс нутгаар 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр, 13-15 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 21 градус хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. Ойрын өдрүүдэд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Хуваалцах