Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүйтний эрч чангарна

Цаг агаарын урьдчилсан төлөв мэдээгээр өнөөдөр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүйтний эрч чангарна
Хүйтний эрч чангарна. Зураг: МҮОНРТ

Цаг агаарын урьдчилсан төлөв мэдээгээр өнөөдөр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ. Маргааш нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна. 26-нд нутгийн зүүн хагаст, 27-нд зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орно. Салхи 26, 27-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

Түлхүүр үг:хүйтний эрч чангарна
Хуваалцах