Хүйтний эрч чангарна
Цаг агаарын урьдчилсан төлөв мэдээгээр өнөөдөр нутгийн баруун хэсгээр, 7-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна. 8-нд зүүн зүгийн нутгаар, 9-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгаар, 10-нд нутгийн зүүн хагаст цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч цасан
Мэдээллийн алба

Цаг агаарын урьдчилсан төлөв мэдээгээр өнөөдөр нутгийн баруун хэсгээр, 7-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна. 8-нд зүүн зүгийн нутгаар, 9-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгаар, 10-нд нутгийн зүүн хагаст цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 17-22 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын саваар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.


















