Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүйтний улиралд ариутгал, халдваргүйтгэлийг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцлээ

“Коронавируст халдвар (COVID-19)-ын цартахлын үед ариутгал, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагааг сайжруулах нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэгийг МХЕГ-аас өнөөдөр зохион байгууллаа.

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүйтний улиралд ариутгал, халдваргүйтгэлийг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцлээ
Хүйтний улиралд ариутгал, халдваргүйтгэлийг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцлээ. Зураг: МҮОНРТ

“Коронавируст халдвар (COVID-19)-ын цартахлын үед ариутгал, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагааг сайжруулах нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэгийг МХЕГ-аас өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ЭМЯ, НЭМҮТ, ХӨСҮТ, ЗӨСҮТ болон төв, орон нутгийн Мэргэжлийн хяналтын газар, албадын дарга, улсын байцаагч, ариутгагч нарыг оролцуулан танхим, цахимаар зохион байгуулав.

Энэ хэлэлцүүлгээр мэргэжлийн байгууллагууд хүйтний улиралд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хэрхэн зохион байгуулах талаар санал, зөвлөмж солилцон шийдвэрийн төслийг боловсруулж, Улсын онцгой комисс болон холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Хуваалцах