Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүйтний улмаас үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлье

Хүйтэн өдрүүд ойрын 3-4 хоногтоо үргэлжлэх тул хүйтэн цаг агаарт тохируулж хувцаслах, ичлэг сайтай хоол хүнс хэрэглэх, удаан хугацаагаар гадаа байхгүй байх зэргээр болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүйтний улмаас үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлье
Хүйтний улмаас үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлье. Зураг: МҮОНРТ

Хүйтэн өдрүүд ойрын 3-4 хоногтоо үргэлжлэх тул хүйтэн цаг агаарт тохируулж хувцаслах, ичлэг сайтай хоол хүнс хэрэглэх, удаан хугацаагаар гадаа байхгүй байх зэргээр болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалаарай.

-Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгах ялангуяа хасах градуст аккумляторын ажиллагаа мууддаг тул найдвартай байдлыг шалгах

-Осгож, хөлдөхөөс сэргийлж дулаан хувцаслах

-Аян замд гарахдаа тээврийн хэрэгсэлдээ нэмэлт дулаан хувцас, гар чийдэн, анхны тусламжийн хэрэгсэл авч явах

-Хөдөө орон нутгийг зорихдоо цасны гинж бэлтгэх, машиныхаа хөлдөлтийн түвшинг шалгах

-Авто замд мөстөлт үүсэх тул огцом тоормослох, хурдтай зорчихоос зайлсхийх

-Эрс хүйтрэл нь гал түймэр гарах болон, нүүрстөрөгчийн дутуу ислийн эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс та аюулгүй халаалтын эх үүсвэр ашиглаж байгаа эсэхээ шалгах

-Мөн илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх, өндөр настай хүмүүс хальтирч унахаас болгоомжлох

-Тэжээвэр амьтдыг хамгаалах зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг ОБЕГ-аас зөвлөж байна.

Хуваалцах