Хужир, шүү ургуулах ажлыг туршиж байна
Сүхбаатар аймагт хужир, шүү ургуулах ажлыг турших ажлын хүрээнд сумдын байгаль хамгаалагч нарын хүчээр өнгөрөгч хоёрдугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар сумын нутаг Баянхүрээгийн нуураас 80 шуудай буюу 4 тонн хушир, шүү, лаг бэлтгэсэн байна.
Мэдээллийн алба

Харин энэ сарын 8-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Лхачинвандадын Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хужир, шүү ургуулах туршилтын ажлыг эхлүүлжээ. Ингэхийн тулд "Хэцүү жанжин" уулын баруун хойд суганд 8 метрийн радиустай 70 см-ийн гүнтэй нүх ухаж 60 шуудай буюу 3 тонн хужир, шүү булж, дээгүүр нь 20 см хөрсөөр хучиж мөн ус тогтох боломжоор хангах үүднээс илүү гарсан шороогоор нь далан хийж хужир, шүү ургуулах туршилтын ажлыг хийлээ.
Газраа сонгохдоо хонхор, ус тогтож, мөн тогтсон ус шууд урсахааргүй газарт туршилтыг хийсэн бөгөөд энэ ажил үр дүнгээ өгвөл Лхачинвандадын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ховор ан амьтан болон нутгийн малчдын мал ургасан хужрыг идэх боломжтой болж байгаа юм.