Хөх мөрний усны түвшин нэмэгдэж, “аварга Будда”-гийн хөлд хүрчээ
Лэшаний 71 метр өндөр аварга том Буддагийн хөшөөг Тан гүрний үед буюу 713-803 он хүртэл 90 орчим жилийн хугацаанд барьж байгуулжээ.
Мэдээллийн алба

Хятадад үргэлжлэн орсон борооны улмаас Хөх мөрний усны түвшин нэмэгдэж, Сычуань мужийн Лэшань ууланд сүндэрлэдэг аварга Буддагийн хөлд хүрсэн талаар CCTV мэдээллээ. Энэ нь 1949 оноос хойш өнөөг хүртэлх хугацаанд тохиогоогүй байгалийн үзэгдэл аж.
Үерийн голомтод гамшгаас аврах сэрэмжлүүлгийн дохио ажиллаж, иргэдийг аврах ажиллагаа өрнөсөөр байна.
Ташрамд дуулгахад, Лэшаний 71 метр өндөр аварга том Буддагийн хөшөөг Тан гүрний үед буюу 713-803 он хүртэл 90 орчим жилийн хугацаанд барьж байгуулжээ.


















